Сайн мэдээний шилдэг богино хэмжээний кино “Гурван-өөрөө сүм бол миний халхавч” (Монгол хэлээр)
Нэг удаа, шөнө дүлээр Хятадын Коммунист засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганы олон Христэд итгэгчийг нэг газраас баривчилжээ. Энэ хэрэг тэр хавьдаа ихээхэн үймээн шуугиан дэгдээв. Үүнээс болж Гурван-Өөрөө Сүмийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөнө. Зүүний Аянга Хятадын Коммунист засгийн газрын хэрцгий дарангуйлал, шахалт хавчлагаас болж зовж шаналсан гэж зарим хүн итгэж байлаа. Зүүний Аянгад итгэх нь хэтэрхий аюултай, харин Гурван-Өөрөө Сүмд итгэх нь хамгийн аюулгүй. Тэд зовлон бэрхшээл туулахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж чадна. Зүүний Аянга нь гарцаагүй үнэн зам боловч үүнтэй тулгардаг шахалт хавчлага, баривчилгаа нь хэтэрхий харгис хатуу гэж бусад хүн итгэж байлаа. Хэрвээ итгэх юм бол нууцаар итгэсэн нь дээр гэж тэд боддог байв. Хятадын Коммунист засгийн газар унах цагт тэд Төгс Хүчит Бурханд ил тод итгэх боломжтой гэж боддог. Зарим хүн Зүүний Аянгыг судалсан боловч Зүүний Аянга нь амьдрал, үхлийг үл харгалзан сайн мэдээ түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг бөгөөд Бурхан тэднийг магтана гэдэгт тэд итгэжээ. Гурван-Өөрөө Сүм дотор нуугдсан хүмүүс бол урсгал даган зорилгогүйгээр хөвж явдаг хулчгар хүмүүс бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход тохирохгүй гэж тэд боддог... Халуун хэлэлцүүлгийн дараа, ямар хүнийг Эзэн магтдаг болох мөн аймхай хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг бүгд ойлгож мэдэж чадсан болов уу? https://reurl.cc/6a3Ky
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.
Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна.
Төгс Хүчит Бурханы Чуулган
https://reurl.cc/6a3Ky
留言列表